Дөрвөн жилийн дараа дэлхийн тойрог замд сансрын анхны зочид буудал бий болно

1052

Дөрвөн жилийн дараа дэлхийн тойрог замд сансрын анхны зочид буудал бий болно

 

"Орион Спан” сансар судлалын компани 4 жилийн дараа гэхэд сансрын жуулчинг хүлээж авахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдээлсэн байна. Тодруулбал, 2022 онд задгай сансарт, дэлхийн тойрог замд сансрын анхны зочид буудал болох "Ауроро стэйшн” бүхий станц бий болно хэмээн онцолжээ. "Орион спан” компанийн хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ төслөөр бол сансрын жуулчин задгай сансарт 12 өдрийг өнгөрүүлэх боломжтой хэмээн мэдээлжээ.

Сансрын жуулчин төслийг хэрэгжүүлэхээр дэлхийн томоохон сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн компанийн ажилласаар байна. Эдгээрийн нэг нь энэ "Орион Спан” компани юм. 12 өдрийн турш задгай сансарт жингүйдлийн орчинд хэзээ мартагдахааргүй тэр мэдрэмжийг авахын тулд багагүй хэмжээний мөнгийг халааснаасаа гаргах шаардлагатай болох юм байна. Тодруулбал, 9,5 сая ам.доллар. Одоогоор энэ сансрын зочид буудлыг байгуулах ажил хэрэгжиж эхлээгүй зөвхөн төслийнхөө хэмжээнд байгаа. Гэхдээ 4 жилийн дотор гэхэд дэлхийн тойрог замд тус сансрын станцыг хүргэх ажиллагаа явагдана гэсэн юм. Сансрын жуулчин төсөлд хамрагдахын тулд гурван сарын сургалтад суух шаардлагатай гэж мэдээлсэн байна. Энэ нь тийм ч амар хялбар байхгүй болов уу хэмээн онцолсон. Учир нь сансрын нисэгчийн тэр хүнд хувцсыг өмсөх, хэрэглээний хэмжээний тоног төхөөрөмжийг удирдаж сурах, бие эрүүл мэндийн эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэх мэт бусад зүйлсийг нэрлэж болно. Гэхдээ энэ төрлийн үйлчилгээг салбарт нэвтрүүлэхээр хэд хэдэн томоохон компаниуд ажиллаж байна. Эдгээрээс дэлхийн түүхэнд хамгийн анхны үйлчилгээг аль, ямар нэртэй компани нэвтрүүлэх нь сонирхолтой байсаар байгаа билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>