Амжилттай гэрлэлтэнд эхнэр та ч мөн
нөлөөлнө. Бүсгүй хүний ухаан, тэвчээр болон хичээл зүтгэл байснаар аз
жаргал ирнэ. Жаргалтай гэр бүлд зөвхөн хайр чухал биш юм.
Хайраас илүү чухал бас нэгэн зүйл бол харилцан биенийгээ хүндлэх болоод урам хайрлах, түүнийгээ дэмжих юм.
1. Бид бие биендээ магтаал хэлж урам өгдөг
Гэвч зарим хосууд гэрлэлтийнхээ дараа үүнийг мартдаг бололтой. Маш
жижиг зүйл дээр ч хайртыгаа магтаж болно. Танд цай өгөхөд, оройн хоолны
дараа аяга угааж байхад нь гэх мэт. Энэ бүх зүйл нь харилцаанд эерэг
энерги бэлэглэж илүү ихээр хайрлах боломж олгодог байна.
2. Хайртайгаа өөр өөр аргаар илэрхийлдэг
Анх гэрлэхэд хайртай шүү гэх үг үнэтэй санагдаж, хэдэн жилийн дараа
харин энэ үг утгагүй санагддаг. Хайртайгаа хэрхэн өөр аргаар илэрхийлэх
вэ? Ажлаасаа оройтож ядарсан ирэхэд нь массаж хийж өгөх, сахлыг нь хусаж
өгөх, санаа тавих гэх мэт.
3. Гэрийн ажлаа хувааж хийдэг
Хамтын амьдралын утга учир үүнд бас оршдог гэж би боддог. Хос 2 мэдээж
маш завгүй, өдөржингөө ажиллаад гэртээ хэн түрүүлж ирсэн нь хоолоо
бэлдэж байх, эсвэл цэвэрлэгээ хувааж авах /түүнд амархан ажлыг
даатгаарай/, хоол хийж байхдаа үргэлж туслалцаж яагаад болохгүй гэж?
4. Бидний дунд нууц гэж үгүй
Эхнэр нөхөр 2-ын дунд нууц байх нь утгагүй хэрэг. Амьдралаа холбосон
хүнтэйгээ зовлон жаргалаа хуваалцах гэж ханилсан гэдгээ санаарай. Үргэлж
ярилцаж, сэтгэлдээ ойр байлгаж байгаарай. Та 2-т ярьж болохгүй асуудал
гэж үгүй байх ёстой.
5. Романтик байдлаа алдахгүй байх
Романтик байдлаа алдахгүй байх нь жаргалтай гэрлэлтийн чухал хэсэг мөн.
Шалтгаангүйгээр түүндээ хааяа бэлэг өгч байгаарай. Элдэв янзын үнэтэй
зүйл биш, өөрийн гараар хийсэн бэлэг л хамгийн үнэтэй байдаг юм шүү.