Өвлийн цагийн хуваариар 74403 нислэгт зөвшөөрөл олгов Нийгэм 8-11-2014, 13:44 1406 Хуваалцах Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс өвлийн цагийн нислэгийн хуваарийг гаргажээ. Энэ оны 10 дугаар сарын 26-наас ирэх оны 3 дугаар сарын 28-ныг дуусталх хугацаанд Монгол Улсын агаарын зайд тогтмол нислэг үйлдэх гадаад, дотоодын 48 гаруй агаарын тээвэрлэгчдийн нийт 74403 нислэгийн хүсэлтийг хүлээн авч, нислэгийн аюулгүй байдал түүнд тавих шаардлагыг харгалзан холбогдох зөвшөөрлүүдийг олгов. Олон улсын өнгөрөлтийн нийт 70264 нислэгээс 61853 нь үндсэн, 8411 нь нөөц нислэг байгаа бол буулт хөөрөлтийн нийт 4139 нислэгийн 2423 нь олон улсын, 1716 нь орон нутгийн нислэг байхаар төлөвлөгджээ. Энэхүү төлөвлөгдсөн нислэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өнгөрөлтийн нислэг 8,1, олон улсын буулт хөөрөлт 5, орон нутгийн буулт хөөрөлт 5 хувиар тус тус өсөх хандлагатай байгаа аж. 1406 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 21-10-2014, 15:30 Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал… 12-10-2014, 15:29 ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалангийн хүү Э.Ганхүү ИНЕГ-аас 59,000 $ тэтгэлэг авчээ… 8-09-2014, 15:14 Сингапурын нислэгийн эрхийг авсан “бяцхан заль”… 12-08-2014, 17:08 2014-08-11 15:41:15 Кувейт, Катарын онгоц “шатахуунгүй” учир Монголоос хөөрч чадахгүй дөрөв хоножээ… 5-08-2014, 14:33 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоц шуугиан дэгдээж байна (БИЧЛЭГ)… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.