Ц.Алдармаагийн гомдлыг нийслийн шүүх хүлээн авлаа

1381

Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна. Ингэснээр шүүгчид түүний гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.

Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.Тэрбээр Эрдэнэт хотод аялан тоглолтоор явж байхдаа хамтлагийн гишүүн Д.Оюунтуул руу буцалсан ус цацсан гэх хэргээр ийнхүү долоон жилийн ял сонсоод байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>