МАН-ын залуучууд засагт орох сонирхлоо илэрхийлжээ
МАН-ын залуучууд буюу НАМЗХ-ныхон шинээр бүрдэх Засгийн газарт намынхаа
төлөөллийг оруулж ажиллуулах битүүхэн сонирхол тээсэн нэгэн уриалга
гаргажээ. Тэд уриалгадаа "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт
өөрчлөлт дээр улс төрийн намууд байр сууриа яаралтай нэгтгэн зөвшилцөж,
засаглалын хямралыг даван туулах хэрэгтэй байна. Шинээр эмхлэн байгуулах
Засгийн газрыг цомхон чадварлаг бүтэцтэй байгуулж, төр засгийн үр
ашиггүй зардлыг багасгах, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум,
дүүргүүдийн олон орлогч, зөвлөхүүдээс татгалзаасай. Ам.долларын ханш
2012 онд 1349 төгрөг байсан бол өдгөө 1872 төгрөг болж 523 төгрөгөөр
өсөж эдийн засагт дарамт учруулж байна. 


