Их долоон бурхан шүтэх ёсон

2699
Их долоон бурхан шүтэх ёсон
Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.
Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг дээдэс, багш нар айлтгасан байдаг.

Нэгдүгээр од. – Хулгана жилтэн.
Нама саманда будданам. Амидаяа суха хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад нэгдүгээр одонд тохиож буй Санжа намсаг бурханд даатган долоон удаа мөргөнө.

Хоёрдугаар од – Үхэр, гахай жилтэн.
Нама саманда будданам. Ум зинда хумни суха хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад хоёрдугаар одонд тохиож буй Жүгдэржав бурханд даатган долоон удаа мөргөнө.

Гуравдугаар од – Бар, нохой жилтэн.
Нама саманда будданам. Ум ними рини ла гадана бара мару дүсү суха. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад гуравдугаар одонд тохиож буй Тамжаджав бурханд даатган долоон удаа мөргөнө.

Дөрөвдүгээр од - Туулай, тахиа жилтэн.
Нама саманда будданам. Ум бэ ха суха. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад дөрөвдүгээр одонд тохиож буй Хорвонжиг бурханд даатган долоон удаа мөргөнө.

Тавдугаар од - Луу, бич жилтэн.
Нама саманда будданам. Ум 7 баради зара марана суха. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад тавдугаар одонд тохиож буй Бурхан багшид даатган долоон удаа мөргөнө.

Зургадугаар од - Могой, хонь жилтэн.
Нама саманда будданам. Ум сарва хара самая суха. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад зургадугаар одонд тохиож буй Одсүрэн бурханд даатган долоон удаа мөргөнө.

Долдугаар од - Морь жилтэн.
Нама саманда будданам. Ум сарва давара миназа суха. хэмээн долоон удаа уншаад өөрийн хийгээд өөр бусдын өвчин, ад зэтгэр, барцад саад бүхэн арилаад нас уртсаж, төгс эдлэл аривижин, эрх баялаг, яруу алдар дуурсагдан цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай хэмээн сэтгэлдээ бясалгаад долдугаар одонд тохиож буй Оточ манал бурханд даатган долоон удаа мөргөнө. Бөөгийн ёсонд 7 бурхан оддыг 7 өвгөн гэж хүндлэн, дараах байдлаар нэрлэдэг.
1. Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн
2. Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн
3. Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн
4. Нас аривжихын эзэн тэнгэр өвгөн
5. Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн
6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн
7. Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>