Өлөн элгэн дээрээ муудалцаад хэрэггүй

562

Өлөн элгэн дээрээ муудалцаад хэрэггүй

 

Охайогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн санал асуулгыг явуулжээ. Дурлалт хосууд чухам юуны учир маргалддаг болохыг олж мэджээ. Хүмүүсийн бие махбодод глюкоз буюу сахар дутагдах үед гэр бүл дотор хэрүүл маргаан үүсэх магадлал өндөрсдөг гэнэ. Цусан дахь сахарын хэмжээ хэвийн байвал хүмүүс маргалдах нь бага байдаг аж. 

Харин глюкоз дутагдвал хүмүүс хэрүүл уруул хийж, маргаан дэгдээх магадлалтай. Тийм учраас эрдэмтэд өлөн ходоодтой үедээ хэрүүл маргаан хийхэд хүргэх чухал яриаг эхлүүлэхгүй байхыг зөвлөв. Хэрүүл хийх үеэр глюкозын хэмжээ улам бүр буурдаг аж. 

Харин амттан идвэл тайвшралыг олно. Ялангуяа шоколад агуулсан амттан сэтгэл санааг өргөж өгдөг. Сүүлийн үед хийсэн судалгаануудаас шоколад нь аз жаргалын дааврын хэмжээг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. 
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>