МЭРГЭН УХААН
.. " Тэр хорвоод ирэхдээ нумын хөвч адил гарч ирдэг. Дээд хэсэг нь доошоогоо мурийсан. Доод тал нь дээшээгээ махийсан байдаг. Төгс тэнцвэрийг бий болгох гэж, тэгэж тэр илүү дутууг тохируулдаг " хэмээн Эртний Хятадын Дао-Те -Кинг буюу Бумбын номлолд ийн бичжээ. ...
... Юу гэсэн үг вэ? гэвэл. Юмыг ойлго. Юмыг нэг тийш нь битгий их хазайлга, юмыг тэнцвэртэй байлгахыг хичээж бай гэсэн үг. Хэрвээ тэнцвэр алдагдахад хүрэх аваас юу ч үл ажиллана. Түүнийг засаж залруулах гэвэл нь, түүнийг дахин шинээр бий болгохоос илүү их хэцүү байдаг. Энэ үед амьдралд хэн ч илүү хожих боломжгүй. Үүнийг ойлго гэсэн үг. ...
... Тиймээ хүү минь хүүхэд адил байх хэрэггүй. Хурдан түргэн биш. Том жижиг биш. Зөв зүгт алха. Үүнд суралц гэсэн үг. ...
... Хүү минь ус шиг бай гэсэн үг. Ус зөөлхөн, ус уян хатан байдаг. Ус урсдаг. Ус өндөр газарт тогтохгүй, ус нам доор газар луу урсдаг. Сав дөрвөлжин байвал ус дөрвөлжин болно. Сав гонзгой бол, ус гонзгой болдог. Үүнийг бодож бай гэсэн үг. ...
... Хүү минь тэвчээртэй бай гэсэн үг. Бүх юм зуурдынх. Өвчин таашаал, амжилт уналт, алдар хүнд, зүхэлт доромжлол тэд улирч оддог. Тэд бүгдээрээ зуурдынх. ...
Тийм учраас тэвчээртэй бай гэсэн үг. Аливаа сайн муу аль альныг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ САЙН СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэвчээр. Тийм учраас чи түүнд суралц гэсэн үг. ...
... Тэвчээр бол амьдрах эхлэл. Тэвчээр бол амьдралын төгсгөл. ...
... Чи түүнд суралц гэсэн үг. ...
БАДАМХАНД МУЗЕЙ.