Д амин дэмийн дутагдал хэвлийн хэсгийг таргалуулдаг болохыг тогтоожээ
Эрдэмтдийн шинэ судалгаагаар бие махбодийн Д аминдэмийн түвшин буурах нь хэвлийн таргалалтад нөлөөтэй болохыг тогтоожээ. Энэ тухай Америкийн "newsweek.com” сайтад мэдээлсэн байна.
Нидерландын эрдэмтэн судлаачид нийт биеийн жин ихтэй, хэвлийн өөхтэй хүмүүсийг өөх тос багатай хүнтэй харьцуулахад Д амин дэм дутагдсан болохыг тогтоожээ. Энэ судалгааны дүн нь илүүдэл жинтэй хүмүүс Д амин дэмийн дутагдалд илүүтэй өртдөг гэдэг дүгнэлтэд хүргэхэд нөлөөлсөн байна.
Д амин дэм нь нарны гэрлээс хүний биед шингэдэг бөгөөд үхрийн махны элэг, туна загасны тос, бяслаг, өндөгний шар, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг юм.
Мөн Д амин дэм нь хүний биед кальци шингэхэд чухал нөлөөтэй аж. Хэрэв уг амин дэм хүний биед дутагдвал ясны эмгэг үүсгэдэг байна. Мөн сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар амьсгалын замын халдвар, дархлаа сулрах, зүрхний өвчлөлийг үүсгэхэд нөлөөлж болохыг уг судалгаа харуулж байгаа юм.
Амстердамын VU их сургуулийн Анагаахын төвийн баг болон Леиден Их сургуулийн Эрүүл мэндийн төвөөс 46-65 насны 6600 хүнийг судалгаандаа оролцуулжээ. Эдгээрийн иргэдийн олонх нь илүүдэл жинтэй байв.
Эцэст нь судлаачид Д амин дэмийн дутагдал хэвлийн хэсгийг таргалуулдаг болохыг тогтоожээ.