УИХ Тавантолгойн ордыг “хөдөлгөхөөр” боллоо
Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм.