Засгийн газраас хурдан морины бүсийн уралдааны хуваарийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг баталлаа. Ингээд хуваарийг танилцуулж байна.
Хангайн бүс:
Долоодугаар сарын 28-29-нд Булган аймагт
Төвийн бүс:
Долоодугаар сарын 28-29-нд Орхон аймагт
Зүүн бүс:
Долоодугаар сарын 28-29-нд Сүхбаатар аймагт
Говийн бүс:
Долоодугаар сарын 28-29-нд Дорнговь аймагт тус тус болно.
Мөн уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа.