Жүжигчин Ундармаагийн даруухан охин Б.Бэрцэцэг
Зураг дээр дарж үзнэ үү.
'U film'-ийн бүтээл 'Амьдралоги' хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны голд дүрд жүжигчин Г.Ундармаа тоглосон бол бага насны дүрд түүний охин Б.Бэрцэцэг тун чадмаг тоглосныг зарим хүн анддаггүй.
Ирээдүйтэй уран бүтээлч болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан Б.Бэрцэцэг энэ хавар 'Орчлон' ахлах сургуулийн 12-р ангийг дүүргэсэн билээ. Тэрбээр ээжийнхээ мэргэжлийг өвлөхөө ч амласан удаатай. Харин одоо уншигчиддаа Б.Бэрцэцэгийн сүүлийн үеийн зургуудаас сонирхуулъя.