Өөртөө итгэх итгэлийн хүч

995

Өөртөө итгэх итгэлийн хүчМаш их өрөнд орсон нэгэн бизнесмэн байжээ. Түүнд энэ хүнд байдлаас гарах гарц байхгүй мэт санагдаж байлаа.

Зээлдүүлэгч нар түүнийг мөнгөө өгөхийг шахамдуулж, ханган нийлүүлэгчид нь төлбөрөө өгөхийг шаардаж байв.

Нэгэн өдөр бизнесмэн паркын сандал дээр суугаад компанийг нь дампуурлаас аврах ямар нэг зүйл байхгүй юм гэж үү? хэмээн гайхширч суулаа.

Гэнэт нэг хөгшин эр түүний урд гарч ирээд. "Би чамд ямар асуудал тохиолдсоныг мэдэж байна” гэж хэлэв. Хөгшин эр бизнесмэнд тохиолдсон бэрхшээлийг анхааралтай сонсоод, "Би чамд тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлжээ.

Ингээд хөгшин эр түүний нэрийг асууж, чек бичиж гарт нь атгуулаад, "Энэ мөнгийг ав, Яг нэг жилийн дараа, энэ цагтаа ирж мөнгийг минь буцааж төлөөрэй” гэж хэлэв.

Үүний дараа тэр гэнэт гарч ирсэн шиг ээ, гэнэт яваад өгчээ.

Бизнесмэн гар дахь чекээ харахад дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Жонн Рокфеллер гэсэн гарын үсэгтэй 500,000 долларын чек байв.

Тэрээр "Би санхүүгийн асуудлаа нүд ирмэхийн зуур шийдчихлээ” гэж бодов. Гэхдээ тэрээр яаран чекээ солиулахыг хүссэнгүй, харин энэ чек түүнд бизнесээ аварч үлдэх хүч чадлыг хайрлаж,  гарцаагүй байдалд орвол санхүүгийн бэрхшээлээс гарах хөшүүрэг болж болох юм гэсэн итгэлтэй болов.

Ингээд өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй болсон бизнесмэн илүү ухаалаг гэрээ, хэлэлцээр болон урт хугацааны төлбөрийн гэрээг амжилттай хийх болжээ. Үүний үр дүнд хэдхэн сарын дараа өрнөөс гарч, дахин ашиг олж эхэлсэн байна.

Цаг хугацаа өнгөрч яг нэг жил болоход, бизнесмэн гартаа хөгшин эрээс авсан чекээ барьсаар паркт очжээ. Хөгшин эр ч цагтаа ирсэн байж. Бизнесмэн эр түүнд чекийг нь буцаан өгч, өөрийн амжилтын түүхийг ярьж дуусах тэр мөчид нэгэн сувилагч гүйн ирж өвгөний гараас атгаад "Ашгүй би барьчихлаа, Таньд төвөг удаагүй гэж найдаж байна. Тэр үргэлж эмнэлгээс зугтаад, замд тааралдсан хүмүүст өөрийгөө Жонн Рокфеллер гэж танилцуулж явдаг юм. Түүнийг уучлаарай” гэж хэлээд хөгшин эрийг хөтлөөд цааш одов.

Бизнесмэн эр гайхсан хэвээр удаан зогсов. Тэрээр бүхэл бүтэн жилийн турш өөрт нь хагас сая доллар байгаа гэж итгээд гэрээ хэлэлцээр, худалдан авалт, борлуулалт хийж байжээ. 

Гэнэт тэр энэ бүхний дараа өөртөө итгэх итгэл түүнийг ямар амжилтанд хүргэж чадахийг ухаарсан гэдэг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>