ХАЧИРХАЛТАЙ ХУДАЛДАН АВАЛТ
Япончууд яагаад ч юм ЗХУ-аас асар их хэмжгээр хагархай шил , маш хямд үнээр худалдан авах болжээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа оросууд , биднээс авсан шилээрээ эд нар юу хийдэг юм бол? "судалсанд Япончууд тэдгээр шилийг аваад шууд далайн ёроолд живүүлж байх юм гэнэ. Үүнд ихэд гайхсан нөхөд учрыг улам цааш судалсанд , япончуудын үнэн төрх ил болжээ. Тэдэнд хагархай шил үнэндээ ямар ч хэрэггүй байжээ. Шилийг далайд живүүлэхэд байгальд ямар нэг хор нөлөө байхгүй агаад хамгийн гол нь хагархай шилнүүдийг савалж ирдэг хуш модон хайрцаг л япончуудад хэрэгтэй байжээ.Хуш бол Японд их үнэтэй бөгөөд түүгээр дээд зэргийн гэрийн тавилга хийдэг байжээ. Ингэж л тэд өөрсдийн ойгоо хамгаалж байсан ажээ.