Дэлхийд хамгийн өндөрт тооцогдох хөшөөг Энэтхэгт барьж байна
Зураг дээр дарж үзнэ үү.
Улс төрийн удирдагч Валлабхаи Пателийн дэлхийд хамгийн өндөрт орох хөшөөг Энэтхэгт тав дахь жилдээ барьж байна. Садху аралд байх Эв нэгдлийн 182 метр хөшөө нь одоо хамгийн өндөрт ордог Хятадын Будда бурхны хөшөөнөөс 30 метрээр өндөр байх ажээ. 290 гаруй сая ам.долларын өртөг бүхий уг хөшөөг төрийн зүтгэлтний төрсөн ойгоор буюу аравдугаар сарын 31-нд нээхээр төлөвлөж байна.
Эв нэгдлийн хөшөөний суурийн анхны чулууг 2013 оны арваннэгдүгээр сард тавьжээ.
Бэлэн төсөл болон яг одоо хөшөөний байгаа байдал
Садху арал дээрх уг хөшөө Эрх чөлөөний хөшөөнөөс барагхоёр дахин өндөр байх ажээ.
200 хүртэлх хүний багтаамжтай, эргэн тойрноо харах талбай нь 153 метрийн өндөр байх аж.
Хажууд нь 128 өрөө, ресторан, хурлын танхимууд бүхий гурван одтой зочид буудал нээх ажээ.
"Төсөл дээр олон мянган барилгачин, олон зуун инженер ажиллаж байгаа” гэж Гужарат муж улсын тэргүүн сайд Вижай Рупани хэлсэн байна.
Хөшөөг барихад олон сая тоннцемент, ган орох бөгөөд сууринд нь дахин боловсруулсан төмөр ашигласан байна.
Валлабхаи Патель (1875 – 1950)Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Британийн Энэтхэгийг хуваагдсаны дараа Валлабхаи дотоод хэргийн орлогч сайдын алба хашиж байсан аж.Патель Энэтхэгийн хилийг хамгаалж, олон жижиг улс болж тарж бутаргахгүй байхын тулд асар их хүч чармайлт тавьж байжээ. Мөн тэрээр Энэтхэгийн үндсэн хуулийг зохиогчдын нэгбайсан юм.
Хөшөөг хүрэл гөлмөн төмрөөр хучиж байна.
Төсөл удаа дараа шүүмжлэлд өртөж байжээ.Зарим улс төрийн нам дэмий мөнгө үрж байна, энэ мөнгийг боловсрол, хөдөө аж ахуйд зориулж болох байсан юм гэж мэдэгсэн байна.
С.Инда