Чингисийн хөшөөг Төв аймгийн Өндөр довд байрлуулна Нийгэм 29-06-2015, 17:17 1085 Хуваалцах Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. Тус хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Сүхбаатарын хөшөөг буулгаад Чингисийн талбайд тавина гэж мэдээлсэн энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад: "Манайд одоогоор ямар ч мэдэгдэл ирээгүй байна. Албан ёсны шийдвэр гарсан юм байхгүй” гэсэн юм. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Гадаад дотоодын олон хүн үзэж, сонирхох, хотын өнгө жавхааг тодотгох ач холбогдолтой гэж үзэж, Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэснээс болж Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингисийн хөшөөг байрлуулах нь гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл ч гарах болсон. Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээн газар байрлуулахаар болсон. Учир нь тус баримлыг дагаж дагалдах олон баримал, хөшөөнүүд ирэх учраас Чингисийн талбайд том оврын ийм баримал байрлуулах боломжгүй гэсэн юм. 1085 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-06-2015, 10:33 ӨНӨӨДӨР “ВЕНИЙН ҮДЭШ” ЦЭНГҮҮН 17 ЦАГААС ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЭХЭЛНЭ… 10-02-2015, 09:19 Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна… 5-02-2015, 09:29 МАН-ын дарга М.Энхболд Чингисийн талбайг дахин Сүхбаатарын талбай гэж нэрлэх санал гаргана… 20-01-2015, 16:08 Эзэн Чингисийн хөшөөг ингэж цэвэрлэж байна… 23-10-2014, 10:28 Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөр… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.