Хоолноос гарч ирсэн жоомыг зөөгч бүсгүй идчихжээ

2370
Хоолноос гарч ирсэн жоомыг зөөгч бүсгүй идчихжээ
Хоолноос гарч ирсэн жоомыг зөөгч бүсгүй идчихжээ Хятадын Сычуань мужийн Чжан гэдэг эр "Jinsha Era Plaza” гэдэг зоогийн газраар үйлчлүүлжээ. Захиалсан шарсан хулуугаа идэж байхдаа Чжан гэнэт нэг том үр байгааг олж харав. Хачирхалтай нь сахалтай үр аж. Сайн хартал тэр нь жоом болж таарлаа. Чжан өөрт нь үйлчилсэн зөөгчийг дуудаж, ариун цэвэрт нийцэхгүй энэ тэр гэж шүүмжилж гарав.

Гэтэл зөөгч уучлал гуйх байтугай баахан тайлбар тавьж эхэллээ. "Хоолонд жоом байх нь ихэнх зоогийн газарт байдаг хэвийн зүйл, тэгээд ч жоом эрүүл мэндэд аюулгүй" гэжэ зөөгч хэлэв.

Чжан "Хэвийн тэгээд аюулгүй юм бол чи өөрийн жишээн дээр үзүүл" гэж уурлажээ. Гэтэл зөөгч нөгөө үйлчлүүлэгчийг тайвшруулахын тулд жоомыг барьж аваад шууд идчихэв.

Зөөгч "Тэр хэрэв намайг жоом идвэл тайвширч, гомдоллохгүй гэсэн. Тэгээд л би идсэн, одоо бүх зүйл хэвийн" гэж зөөгч хүүхэн өөрийн үйлдлийг тайлбарлажээ.

Мэл гайхсандаа үг хэлэх чадваргүй болсон Чжан уурлахаа больж, өөрийн захиалсан хоолны мөнгөө дуугүй төлөв.

Харин дараа нь зоогийн газрын эзэн энэ талаар мэдээж Чжанаас уучлал гуйсан байна. "Эвгүй авир гаргасан зөөгчийн цалинг хасч шийтгэнэ гэж амлаж байна. Гэхдээ жоом халуун ууранд утагдаад санамсаргүй хоол руу унасан байх" гэж эзэн ярилаа.

Эзэн ийнхүү уучлал гуйж, үнэнээ хүлээсэн явдал Чжанд сэтгэгдэл төрүүлж, тэр шүүхдэлцэхээ больжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>