Олландын эдийн засгийн хатуу бодлогыг францчууд эсэргүүцэж байна

1295

ПАРИС. /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын эдийн засгийн хатуу бодлогыг тус улсын үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэн нийслэл Парис хотдоо жагсаал хийлээ.

Өнгөрсөн амралтын өдөр эсэргүүцэгчид улсынхаа 15 хот, тэдгээрийн дотор нийслэл Парист жагсаал хийсэн байна.

Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр, Парист болсон жагсаалд 30 мянга орчим хүн оролцжээ.

Эдийн засгийн хатуу бодлого явуулж байгааг буруушаан, ажлын байр бий болгож, эдийн засгаа өсгөхийг уриалсан уриа лоозонг тэд барьж, хотын төвөөрөө жагссан байна.

Олланд 2,5 жилийн өмнө ерөнхийлөгч болохдоо олон хүнийг ажлын байртай болгоно гэж амлаж байсан юм.

Гэхдээ тус улсын эдийн засгийн өсөлт нь сул хэвээр, ажилгүйдэл 10-аас дээш хувьтай байна.

"Надад хийх ажил олдохгүй байна. Ерөнхийлөгч Олланд амласнаасаа эсрэг ажил хийсээр байна” гэж нэг жагсагч ярьжээ.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>