Ард даатгал өнгөрсөн онд 4.6 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ

589

Монголын даатгалын салбарын анхны нээлттэй компани болох гэж буй Ард Даатгал компани Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар ажиллаж байна.

"Ард даатгал” компани нь ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгоно гэсэн нь ийнхүү биелэлээ олж байна.

Тус компани2017 онд нийт 3.49 даатгуулагчдад 4.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлж барагдуулан, даатгалын гэрээний үүргээ амжилттай биелүүлжээ.

"Ард Даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая үнэт цаасны бүртгэлд СЗХ бүртгэсэн. Бүртгэлд авсан хувьцаанаас "Ард Даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдах юм.

"Ард Даатгал” ХХК-д "БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд "амжилттай” болсонд тооцохоор тогтсон байна.

  • 2017 ондHannover re, MSH International компаниудтай хамтран Ard Medicare олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэв. Ингэснээр 2 орны 33 эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрджээ.
  • 2017 онд Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-тай хамтран газар тариалангийн даатгалыг Монгол улсындаатгалын зах зээл дээр анх удаа хэрэгжүүлэх ажилд амжилттай оролцож дөрвөн аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.
  • 2016 оноос Малын индексжүүлсэн даатгалын борлуулалтанд оролцож эхэлсэн бөгөөд давхардсан тоогоор 889 малчин өрхийн 239 мянган толгой малыг даатгалд хамруулж, зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчин зүйлээс хамгаалан ажиллаж байна.
  • "Ард даатгал” компани гэнэтийн ослын, жуулчдын гэнэтийн осол, эрүүл мэнд, хөрөнгө, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, ачаа, зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлага, зочид буудлын эзний хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, давхар даатгалын гэсэн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж байна.

Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж буй аж.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буйг удирдлагууд онцолж байна.

Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, Крипто Үндэстэн зэрэг компани багтдаг байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон юм.
 

Ард даатгал өнгөрсөн онд 4.6 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>