Эрүүл урт наслах нууц Зөвлөгөө 13-09-2018, 09:43 882 Хуваалцах Америкийн "Урьдчилан сэргийлэлт” сэтгүүл саяхан гоо үзэсгэлэн, урт наслах тухай жагсаав. 1. Өөрийгөө бодит наснаасаа залуу гэж боддог. Америкийн нэгэн судалгаанд харуулснаар өндөр настнууд өөрийгөө бодит наснаасаа залуу гэж бодож, 70 хүрсэн ахмадууд өөрийгөө 60-аад настай гэж боддог. 2. Баяр хөртэй, найз олон. Австралийн судалгаанд харуулснаар найз олон байх нь хүн урт наслах үндэс гэжээ. Найз нөхөд харилцаж сэтгэл зовоосон асуудлаа хуваалцаж, харилцан зоригжуулж, эрүүл чийрэг амьдралын зуршилтай байхад хяналт тавьдгаас болжээ. 3. Нарийн бэлхүүс. Том гэдэстэй хүмүүс цусны даралт ихсэх, зүрх цохих, зүрхний булчин түгжрэх, чихрийн шижинтэй болох зэрэг өвчинд амархан нэрвэгддэг. Америкийн хөгшрөлтийг судлах газрын судалгаанд харуулснаар, бэлхүүсээрээ бүдүүн эмэгтэйчүүд энгийн хүмүүсээс 20 хувиар илүү өртдөг байна. Иймээс эрчүүд бэлхүүсээ 90 см, эмэгтэйчүүд 85 см-ээс хэтрүүлэхгүй байвал зохино. 4. Хурхирдаггүй. 18 жил үргэлжилсэн нэгэн судалгаанд, унтаад хурхирдаггүй хүн илүү урт насалдаг гэжээ. Хурхирах нь цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчин, зүрхний булчингийн түгжрэл зэрэг өвчин үүсгэдэг байна. 5. Өөх тос бага иддэг. Судалгаанд, урт насалдаг газрын ахмадуудын ихэнх нь өөх тос бага идэж, 90 хувь нь өдөр бүр ногоог илүүтэй хүнсэндээ хэрэглэдэг байна. Учир нь зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчтэй болох нь амьдралын муу зуршилтай холбоотой аж. 6. Нойр сайн. Өдөрт 8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулбал 4 цаг унтдаг хүмүүс цусны даралт өндөр, зүрхний өвчинд амархан нэрвэгдэж, ялангуяа шулуун гэдэс, хөхний булчирхайн өвчин амархан олдог байна. Унтахаас өмнө хөлөө халуун усанд хийж ядаргаагаа тайлах нь биеийн эрүүл мэндэд тустай юм. Эх сурвалж http://www.info.mn 882 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-08-2018, 17:11 Хэт удаан унтах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг Их Британийн эрдэмтэд тогтоожээ… 2-07-2018, 01:55 Чихрийн шижингийн өндөр тархалт агаарын бохирдолтлй холбоотой байж магадгүй… 29-03-2017, 13:21 Амазонийн уугуул иргэдийн зүрх яагаад эрүүл байдаг вэ… 22-10-2015, 16:26 Хорхойтой шүд амь настай холбоотой… 28-12-2014, 21:13 Зүрхний шигдээс… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.