Чихрийн шижингийн өндөр тархалт агаарын бохирдолтлй холбоотой байж магадгүй Онцлох мэдээ, Эрүүл мэнд 2-07-2018, 01:55 961 Хуваалцах МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн бүх улсад чихрийн шижин өвчинд нэрвэгдэж буй хүмүүсийн тоо өндөр хурдтай нэмэгдэж байгаа нь зөвхөн тархалт ихтэй өөхлөлт таргалалттай төдийгүй мөн агаарын бохирдолтой холбоотой байж болзошгүй тухай эрүүл мэндийн Lancet Planetary Health сэтгүүлд эрдэмтэн судлаачдын нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ. "Агаарын бохирдлын түвшин болон чихрийн шижин өвчний тархалтын хоорондын уялдаа холбоо дэлхийн бүх улсад ажиглагдаж буйг бидний явуулсан судалгаа харуулсан. Агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хамгийн бага түвшинд байсан ч чихрийн шижинтэй хүмүүсийн тоо өсч эхэлдэг. Тэгэхлээр уг стандартуудыг өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм” АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн эрдэмтэн Зияд Аль-Али мэдэгдсэн байна. Албан ёсны статистикийн дагуу өнөөдөр дэлхийд 420 сая чихрийн шижин өвчнөөр шаналж байна. "Өөхлөлт таргалалт ихээхэн тархаж буй хөгжингүй орнууд хийгээд Хятад зэрэг хөгжиж буй олон оронд чихрийн шижин өвчин эрчимтэй тархаж байна гэж олон эрдэмтэн үздэг хэдий ч нөгөө талаас өөхлөх асуудал одоогоор хурцдаагүй байгаа Афганистан, Папуа Шинэ Гвиней болон Африкийн зарим оронд чихрийн шингийн тархалт өндөр болсныг зарим эрдэмтэд тогтоогоод байна. Олон талын судалгааны мэдээ баримтуудыг шинжлэн судалсан эрдэмтэд чихрийн шижингийн тархалт өндөртэй улс орнуудыг нэгтгэж буй бас нэг тулгамдсан асуудал нь агаарын бохирдол болохыг тогтоосон байна” гэж дээрх өгүүлэлд онцолжээ. Лу.Батбаяр Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 961 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 20-06-2016, 13:10 Сахарын өвчин буюу чихрийн шижин гэж юу вэ?… 12-05-2015, 12:33 Жим Доак чихрийн шижин өвчнөөр нас барсан нь тогтоогдлоо… 29-12-2014, 14:28 Сүү сахарын өвчнөөс хамгаалдаг… 14-11-2014, 17:21 Чихрийн шижин өвчнийг өнөөдөр үнэгүй оношлоно… 18-08-2014, 09:53 Хамгийн түгээмэл 10 хорт хавдар илүүдэл жинтэй холбоотой… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.