Аки башё: Гурван аварга тэргүүтэй 7 бөх башёг тэргүүлж байна

745

 

Аки башё: Гурван аварга тэргүүтэй 7 бөх башёг тэргүүлж байнаМэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёгийн дөрөвдэх өдөр өндөрлөлөө. Өнөөдөр гурван аварга, гурван арслан бүгд учраагаа даван амжилт сайтай өнөөдрийн барилдааныг дуусгав.
Ёкозүна Хакүхо Чиёотайрюүг уватанаге мэхээр ёкозүна Какүрюү Ютакаяамаг ошидаши мэхээр  даван 4 даваатай башёг тэргүүлж байна. 

Япон ёкозүна Кисеносато өнөөдөр жин ихт Кайсейтай хүч шавхан барилдсаны эцэст дэвжээнээс гаргаж чадлаа.

Озеки цолтонууд өнөөдөр бүгд даваа авсан ба озеки Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой хоёр дараалан барилдсаны эцэст дэвжээний захад хүчийг нь дагуулан татаж давлаа.  Озеки Гойёдо  Икиойг давсан бол озеки Такаясү  Такакейшог давсан байна. 

Ичиножо А.Ичинноров цол ижил сэкиваке Митаекумитай барилдсан ч өвдөг шороодов.

Маэгашира цолтой манай хоёр бөхөөс Таканоива А.Баасандорж өрсөлдөгч Ёшиказед унасан бол Чиёошома Г.Мөнхсайхан Ишиурагаар хоёрдахь даваагаа авчээ.

Макүүчи зиндаа өнөөдөр давсан бөхчүүдийг тод хараар тэмдэглэв
Зүүний 1 Какүрюү/3-0/ - Ютакаяама
Барууны 1 Хакүхо /3-0/ - Чиёотайрюү
Зүүний 2 Кисеносато /3-0/ - Кайсей
Озеки Гойёдо /2-1/ - Икиой
Озеки Такаясү /3-0/ - Такакейшо
Озеки Точиношин /2-1/ - Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил /0-3/
Сэкивакэ Митакеуми /3-0/ - Сэкивакэ Ичиножо А.Ичинноров /1-2/
М 13 Таканоива А.Баасандорж /2-1/ - Ёшиказе
М 15 Чиёошома Г.Мөнхсайхан /-2-1/ - Ишиура/ 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>