Монгол Улсын хэмжээнд 1 079.828 мянган зээлийн данс байна

532
Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо, 2018 оны 2-р улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 1 079.8 мянган зээлийн данс байна. Үүнээс 308.9 мянга нь цалингийн, 233.2 мянга нь тэтгэврийн, 276.3 мянга нь хэрэглээний, 93.9 мянга нь ипотекийн, 42.6 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 183.2 мянга нь бусад зээлийн данс байна.

Зээлийн дансны тоо 2016 оны II улиралд 904.8мянга байсан бол 2017 оны II улиралд 951.5 мянга, 2018 оны II улиралд 1 079.8 мянга болж өсжээ. Тодруулбал, энэ оны II улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 13.5 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд 93.9 мянган ипотекийн зээлийн данс байгаагаас 58.3 мянга нь Монголын ипотекийн корпорацид шилжжээ.

1 079.8 мянган зээлийн дансны 48.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 43.5 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5.0 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 3.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна.

Монгол Улсын хэмжээнд 1 079.828 мянган зээлийн данс байна

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>