Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид 175 гэрээ, хэлэлцээр байгуулжээ

618
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн дөрөвдүгээр чуулга уулзалтад оролцогчид 42.07 тэрбум долларын өртөг бүхий 175 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнодын бүс нутгийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдэв.

"Одоогийн байдлаар 42.07 тэрбум долларын өртөг бүхий 175 гэрээ хэлэлцээр байгуулаад байна. Анхдугаар чуулга уулзалтын үеэр бид 18.86 тэрбум долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр байгуулсан бол хоёрдугаар чуулга уулзалтын үеэр 26.11 тэрбум доллар, гурав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр 36.27 тэрбум долларын өртөг бүхий гэрээ, хэлэлцээр байгуулжээ" гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн түүний мэдээлснээр, энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд "Хөрөнгө оруулагчдийг дэмжлэх арга хэрэгслүүд", "Алс Дорнодын салбарын тэргүүлэх чиглэлүүд", "Дэлхийн Алс Дорнод-Олон улсын хамтын ажиллагааны төслүүд", "Иргэдийн амьжиргаанд тохирсон нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн дөрвөн үндсэн сэдэв дор бизнесийн 100 арга хэмжээ зохион байгуулагдсанд олон улсын 6002 төлөөлөгч, хэвлэлийн мэдээллийн 1300 төлөөлөгч оролцсон байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид 175 гэрээ, хэлэлцээр байгуулжээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>