Францууд Путинийг хүлээж байна
Францаас ОХУ-д суугаа Элчин сайд Сильви Берманн "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 11 дүгээр сардФранцад айлчлах урилгыг хүлээн авч Парист очно гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ. Францчууд болон тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Путинтэй Парист уулзахыг тэсч ядан хүлээж байгаа аж.
Путин Парист ирэх 11 дүгээр сарын 11-нд болох Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд очно гэсэн мэдээлэл байсан ч Оросын Ерөнхийлөгч өөрөө батлан хэлсэн үг биш юм.
Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр Цагаан ордоноос "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Францад 11 дүгээр сард болох арга хэмжээнд очно” гэж мэдээлсэн билээ.