Д.Трамп хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурлаа

769
 
АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон улс орон, хувь хүн, бизнес эрхлэгчдэд хориг арга хэмжээ авах зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр гарын үсэг зуржээ.
11 дүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуульд гадаадынхан хөндлөнгөөс оролцох магадлал өндөр байгаатай холбогдуулан Д.Трамп энэхүү арга хэмжээг авсан байна.
Сонгуулийн системийг хакердах болон ард иргэдийн дундах санал бодлыг зохиомлоор олон нийтийн сүлжээгээр цацах зэрэг нь сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг болно гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдох юм бол энэхүү хориг арга хэмжээ авах зарлигийн хүрээнд оролцсон этгээдийн АНУ дахь хөрөнгийг битүүмжлэх ажээ.

 




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>