Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөг гэв

811

 

Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөг гэв

 

 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалинг энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1,025,600 төгрөг хэмээн тооцжээ. Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39,700 аж ахуйн нэгж, байгууллагын 636,500 ажилтан хамрагдсан байна. 

Нийт нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байгааг доорх график харуулж байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна. 

График 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар

Монголчуудын дундаж цалин нэг сая төгрөг гэв

 


 

 Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уламжлал ёсоор уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага хэвээр буюу 612.6 мянган төгрөг байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>