Продюсер Ангирмаагийн богино үстэй байдгийн шалтгаан

806
Хөгжмийн зохиолч, продюсер Ангирмаа чамгүй олон жил урлагийн тогоонд буцалж буй нэгэн. Өөрийн уран бүтээлээс гадна хамтлагийн продюсер мөн багш хийдэг түүнийг "Төмөр хатагтай" хэмээн нэрийдэх нь бий. Тэрээр өөрийн гэсэн тогтсон имижтэй нэгэн. Богино үсний засалтаасаа ямар ч үед уйддаггүй түүнийг хүмүүс урт үстэй байсан бол хэрхэн харагдах байсан талаар нэг удаа ч болов бодож байсан биз ээ. Харин тэрээр чухам яагаад богино үсэндээ үнэнч хэвээр байгаагаа "Минийх чинь аягүй шалчгар байхгүй юу, нурмайгаад уначихдаг. 10 жилдээ мөр давсан үстэй байсан. 10 жилээ төгсөөд бүр нэг үхэр долоосон үстэй л байсан. Нэг удаа халимаг болгосон чинь зохимжтой юм шиг санагдаад, түүнээс хойш ийм үстэй явж байна" хэмээн тайлбарласан байна. Үүнээс хойш 30 гаран жил халимаг үстэй яваа тэрээр "Төмөр хатагтай" нэрэндээ тун ч дуртай гэнэ лээ. 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>