ОБГ-аас их хэмжээний мөнгөн ус алдагджээ

403

Нэгдсэн Үндэстний байгууллага, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Монгол Улс анх удаагаа "Мөнгөн ус” хадгалах шинэ агуулахтай болсон. Энэхүү агуулах нь Онцгой байдлын албаны хамгаалалтад байдаг бөгөөд тус агуулахаас их хэмжээний мөнгөн ус алдагдсан хэрэг гарчээ. Дээрх хэрэг нь өнгөрөгч 8-р сард гарсан гэх ба нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, мөнгөн ус хадгалах агуулах нь маш өндөр нууцлалтай бөгөөд агуулахад нэвтрэх эрхтэй цөөн тооны алба хаагч байдаг аж. Түүнчлэн энэхүү агуулахад, дээд албан тушаалтнуудын зөвшөөрлөөр онцгой тохиолдолд нэвтэрдэг тул албаны дотроос мэдээлэл алдагдсан байж болзошгүй хэмээн зарим алба хаагчийг уг хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг аваад байгаа гэлээ.

ОБГ-аас их хэмжээний мөнгөн ус алдагджээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>