БАЙРНЫ ОРЦОНД МӨНГӨН УС АСГАРЧЭЭ
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах байрны гуравдугаар давхарын хогийн сувгийн хажууд мөнгөн ус асгарсан байна гэх дуудлага өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 15:03 цагт очиж, тус байрны хоёрдугаар орцны гуравдугаар давхарын шатнаас нэгдүгээр давхарын шал хүртэл 18 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авчээ. Улмаар мөнгөн усыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.