"MY WAY" дуу яагаад үхэлд хүргэдэг вэ?

675

 

 

"MY WAY" дуу яагаад үхэлд хүргэдэг вэ?

 

Франк Синатрагийн "My Way” хэмээх дуу нь маш алдартай бөгөөд зөвхөн Филиппинд гэхэд л 2000-2010 онд энэ дууг караокед дуулж байхдаа зургаан хүн учир битүүлгээр нас баржээ. Жишээ нь, Калифорни мужийн Сан-Матео хотод 2007 онд Роми Балигула хэмээх нэгэн иргэн энэ дууг караокед дуулж байтал хамгаалагч нь орж ирээд цаг дууссан тул дуугаа дуусгах хэрэгтэй гэж хэлжээ. Харин Балигула дуугаа дуусгалгүйгээр үргэлжлүүлэн дуулж байтал хамгаалагч гэнэт түүний цээжинд сум зоож, амийг нь хөнөөсөн байна.

Яагаад жирийн нэг дуунаас болж хүний амь нас бүрэлгэхэд хүрдэг байна? Зарим хүмүүс үүний шалтгааныг дууны үгэнд байгаа гэж үздэг аж. Тиймээс энэ дууг Филипиний ихэнх караокенуудад хориглосон байдаг байна.

"MY WAY" дуу яагаад үхэлд хүргэдэг вэ?

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>