Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж дуусжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын хоёр дахь хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын нэгтгэсэн тайлан мэдээг сонсгосон аж. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна.
Түүнчлэн дүүргийн гуравдугаар хорооны байранд ус зайлуулах хоолой хийж, дөрөвдүгээр хороонд сангийн засварыг хийж байна. Мөн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 85,6 хувьтай явагдаж байгаа бол Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.