Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

935

Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

Сармистай сүүгээр ханиад дарах арга:Нэг аяга буцалсан сүүнд зөгийн бал, 3-5 хумс жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар ууж, хөлрөн хөнжилдөө орвол ханиалгыг маш сайн дардаг.

Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

Үхрийн нүдний навчаар ханиад дарах арга: Үхрийн нүдний нэг хоолны халбага хуурай навчин дээр аяга буцалсан халуун ус хийж дөрвөн цаг дарж хандална. Хандалсан шүүсийг өдөрт4-5 удаа 125 мл-аар ууна.

Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

Нимбэгийн хальс сармисаар ханиад дарах арга: Хоёр ширхэг сармисыг хальстай нь үрүүлээр үрнэ. Мөн 10 хумс сармис нухаж, нимбэгтэй хольж хутган, нэг литр буцалсан бүлээн усанд хийж таглана. Уг шингэнээ хөргөгчид хонуулаад өглөө нь өлөн элгэн дээрээ, орой унтахын өмнө тус бүр нэг хоолны халбагыг ууна. Ханиалгахаа больсон зогсоохгүйгээр бэлдсэн уусмалаа дуустал уувал таны бие дэх ханиадны нянг устгана.

Ханиадыг эмгүйгээр эмчлэх аргууд

Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2.5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэнд тав таван дуслаар дусааж хэрэглэнэ. Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг дусааж хэрэглэнэ. Нярай хүүхдэд нэг цайны халбага зөгийн балыг хоёр цайны халбага хоёр цайны халбага бүлээн усанд уусгана. Бэлдсэн шингэнээ хөвөнд шингээн, хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчиж цэвэрлэх нь зохимжтой.

Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх, шилмүүсний ваннд суух: Саванд 36-38 хэмийн халуун нэг литр ус, 2 гр гич хийж хутгаад хоёр хөлөө дүрж, дээгүүр нь дулаан бүтээлгээр битүү бүтээн 10-15 минут сууна. Шилмүүст ваннд суухдаа 36-38 градус 10 литр усанд 200 гр шилмүүсний ханд хийгээд 10-15 минут сууна.

ХИЙ ХАНИАЛГАСАН ҮЕД

    – Хөхүүл ханиалгыг ардын уламжлалт аргаар дарах нь илүү үр дүнтэй. Үүнд:
– Чацарганыг сайн нухаж няцлаад 200 гр усанд 10-гр-ыг хийж, 30 минут буцалгаад өдөрт гурван удаа хоолны халбагаа ууна.
– Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.
– Яншуй гурван ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө. Том хүнд таван ширхэг яншуй 150 гр усанд хийж, 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна.
– Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж, өдөрт гурван удаа буцалгаж ууна.
– Гүүний айраг, ингэний хоормогийг халааж уух нь хий ханиалгыг дардаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>