Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

803

Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг, амины орон сууцны хотхонд оршин суух, иргэн О-гийн байшингийн вакум цонхыг түлхэн орж, их хэмжээний эд зүйл хулгайлсан хэрэг гарсан билээ.

Гэмт этгээд тухайн айлаас дунд гарын мөнгөн аяга хоёр, цагаан шүрэн толгойтой манан хөөрөг, могойн арьсан цүнх, бэлэн таван сая төгрөг, 5000 ам.доллар, тоо хэмжээ нь тодорхойгүй алт, мөнгөн эдлэл зэрэг нийт 120 сая төгрөгийн эд зүйлийг хулгайлжээ. Эл хэргийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шаргуу хөөцөлдсөний дүнд Б.Батбаатар гэх залуу үйлдсэнийг тогтоон, илрүүлэн шалгаж байгаа аж.

Мөн Сүхбаатар дүүргийн V хороонд оршин суух иргэн Д-ийн хаалгыг эвдэж, 61500 ам.доллар, 16 сая төгрөг, 17 мөнгөн аяга, хоёр алтан бөгж хулгайлсан хэрэгтнүүдийг дээрх хэлтсийнхэн баривчилжээ.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн С.Баасанжаргал, Д.Бямбадорж нар нь энэ хэргээс гадна 2017 оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн VIII хороонд оршин суудаг гурван айлаас их хэмжээний алт мөнгөн эдлэл, үүнээс тав хоногийн дараа хоёр айл ухаж, мөн их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>