Трамп Мүн Жэ Инд гарын үсэг зурсан үзгээ бэлэглэжээ
Өнгөрсөн даваа гаригт БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Че Ин НҮБ-ын 73 дахь чуулга уулзалтад оролцохоор Нью-Йорк хотод очсон билээ. Энэ үеэр тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр Солонгосыг тусгаарласан хилийн бүс нутагт дайсагнасан үйл ажиллагаа явуулахаас татгалзсан тунхаглалд гарын үсэг зурсан байна.
Түүний дараа Ерөнхийлөгч Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Че Ин-д хандан өөрийн нэрийг Солонгосын хангил үсгээр бичиж өгөхийг хүсчээ. "Newsis"-т мэдээлснээр Ерөнхийлөгч Мүн Че Ин солонгос үсгээр "Дональд Трамп” гэж бичиж түүнд бэлэглэсэн байна. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өөрийн нэрийг солонгос үсгээр бичсэнийг харах үнэхээр гайхалтай байна гээд, түүнд гарын үсэг зурсан үзгээ бэлэглэсэн байна.