Трампын догдлол, Абэгийн хямрал
Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр Японд Либерал ардчилсан намын даргын сонгууль болж, Шинзо Абэ 70 хувийн саналтайгаар ялалт байгуулсан. Ингэснээр тэрбээр Япон улсын ерөнхий сайдаар гурав дах удаагаа улиран ажиллах болсон.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт худалдааны дайны талаар хэлэлцэх болохыг судлаачид таамаглаад байна. Учир нь Трамп Япон улсын автомашинуудад 25 хувийн нэмэгдэл татвар олгох талаар сүрдүүлж байсан ба хориг тавьж магадгүй талаар Япон улсын худалдааны сайд мэдэгдэж байсан удаатай.
Трамп Шинзо Абэтэй НҮБ-ын ерөнхий чуулганд оролцох үеэр уулзахаар төлөвлөсөн ба мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Эж Интэй уулзаж Хойд Солонгосын талаар хэлэлцэнэ.