Хууран мэхэлж, гэрт нь орж эд зүйлсийг нь хулгайлжээ
Бага насны хүүхдийг мэхэлж, гэрээс нь эд зүйлс залилсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 20-нд гарсан байна. Уг хэргийг гурван удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б үйлдсэн болохыг тогтоожээ.
Тодруулбал, гэрийнхээ орчимд тоглож байсан бага насны хүүхдийг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн "Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлс залилсан байна.
Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч З.Баярхүү илрүүлжээ.