Жастин Тимберлейк загвараа танилцууллаа

636

 

Жастин Тимберлейк загвараа танилцууллаа

 

Дуучин Жастин Тимберлейк Америкийн "Levi’s” брэндтэй хамтран капсул цуглуулга гаргасан байна. Цуглуулгад Тимберлейкийн хамгийн дуртай загвар болох "Levi’s The 501 Slim Taper” цувралын скинни жийнсэн өмд, Trucker камуфляж өнгөтэй хүрэм, дөрвөлжин хээтэй юүдэнтэй цамц гэх зэрэг америк стилийн уламжлалт загварууд багтжээ.

Дуучин Тимберлейк уг цуглуулгыг бүтээхдээ брэндийн Сан-Франциско дахь "Eureka Innovation” лабораторид багагүй хугацаа өнгөрүүлсэн бөгөөд дизайнерын багтай хамтран загвар бүр дээр өөрийн санаа бодлыг тусган ажиллажээ. Хэдийгээр энэ нь эрэгтэй цуглуулга ч зарим хувцас эмэгтэйчүүдэд тохирно гэдэгт итгэлтэй байгаагаа дуучин Жастин Тимберлейк онцолсон байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>