Нүүрний тослогийг багасгахад БУДААНЫ ШҮҮС тусална

2020

 

Арьсыг ХУУРАЙ, ЭМЗЭГ, ТОСЛОГ гэж ангилдаг. Сүүлийн жилүүдэд тослог арьс давамгайлах болсон. Хэрвээ таны арьс тослог бол будааны шүүс тус болно. Энэ талаар "www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

Нүүрний тослогийг багасгахад БУДААНЫ ШҮҮС тусална


Тослог арьс маш хурдан бохирддог. Мөн тослог арьс байнга асуудалтай тулгардаг. Жишээ нь элдэв зүйл гарах, нүүрний будаг тогтохгүй байх гэх мэт. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх тань БУДААНЫ ШҮҮС тус болно. Бор будаа, жасмин будаа эсвэл цагаан будааны шүүс нүүрний тослогийг багасгадаг. Тиймээс та будаа сонгохдоо эргэлзэх хэрэггүй. Бүх будаа таны арьсны асуудлыг шийдэх чадвартай.

 

Алхам №2

 

 

Танд 100 грамм будаа байхад хангалттай.

 

Алхам №3

 

 

Будаагаа сайтар угааж, ариутгах хэрэгтэй. Угаагаагүй будаа бохирдуулсан нүүрний алчууртай ижилхэн. Тиймээс та гоо сайхны эрсдэлд оруулах хэрэггүй. Бүлээн усаар сайтар угаагаарай.

 

Алхам №4

 

 

Та будаагаа халуун усанд хийгээд, дэвтээж болно.

 

Алхам №5

 

 

Эсвэл хагас цаг халуун гал дээр будаагаа сайтар буцалгаж, шүүсийг нь гаргаж авах боломжтой.

 

Алхам №6

 

 

Шүүсээ будаанаасаа тусад нь авч хадгалах. Зөвхөн шүүсээр нүүрний тослогийг багасгах учир будаагаа сайтар шүүгээрэй.

 

Алхам №7

 

 

Будааны шүүсийг тэр дор нь хэрэглэхгүй. Хамгийн багадаа 1-2 хоногийн дараа шүүсийг хэрэглэнэ.

 

Алхам №8

 

 

Тиймээс та шилэн саванд шүүсээ хийгээд, хөргөгч эсвэл нар бага тусах газар хадгалаарай.

 

Алхам №9

 

 

1-2 өдрийн дараа шүүсээрээ нүүрээ угаа. Хамгийн асуудалтай хэсгээ сайтар үрж угаах хэрэгтэй.

 

Алхам №10

 

 

Шүүсээрээ угаасны дараа бүлээн усаар нүүрээ угааж, бага зэрэг чийг өгөөрэй.

 

Алхам №11

 

 

Төгсгөлд нь та зөөлхөн алчуураар нүүрээ арчиж, өөрт тохирсон тэжээлийн тосоо түрхэж, арьсаа амраах хэрэгтэй. Та долоо хоногт 2-3 удаа будааны шүүсээр нүүрээ угаавал та ҮР ДҮНГ нь харна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>