Далайн муурнууд оцон шувууг хүчиндэх нь нэмэгджээ

2265
Антарктидын эргийн ойролцоох Марион арал дээр далайн муурнууд оцон шувуудтай эвцэлдэж буй хэд хэдэн тохиолдлыг Өмнөд Африкийн эрдэмтэд олж тогтоожээ.
 
Хамгийн анх ийм баримтыг 2006 онд нээсэн бөгөөд энэ нь залуу амьтдын туршлагагүй байдлаас болсон хэмээн таамаглацгааж байсан аж.
 
 
Гэтэл энэ үзэгдэл нэгээр дутахгүй болох нь батлагдаж, сүүлийн хоёр жилийн дотор эрдэмтэд арлын өнцөг булан бүрээс яг ийм гурван тохиолдлыг олж илрүүлсэн байна. Саяхан л гэхэд далайн муур хүчиндсэн оцон шувуугаа хөнөөж, идсэн хэрэг гарчээ.
 
"Polar Biology” сэтгүүлд мэдээлснээр сүүн тэжээлтэн амьтан шувуудтай эвцэлдэж буй ийм үзэгдлийг эрдэмтэд анх удаа харж байгаа бөгөөд нууцыг нь тайлж чадахгүй байна. 
 
www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>