УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах О.Магнайн уриалга гаргалаа

1213
Энэ сарын 15-нд АН-ын ҮЗХ-ны хурал Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал хураалтаар тодруулсан билээ. Ерөнхий сайдад нэр дэвшихээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар өрсөлдсөнөөс, "Алтан гадас" фракцийн Ч.Сайханбилэг 53.9 хувиар олонхийн санал авсан ба улмаар тэрээр УИХ дахь АН-ын бүлгээс олохийн дэмжлэг авч АН түүний нэрийг УИХ-д мэдүүлэхээр болсон юм.

 

Гэвч, энэ сарын 19-нд МАН-ын УИХ дахь бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Ингээд, УИХ дахь МАН-ын 26 гишүүн, мөн Ч.Сайханбилэгийг дэмжээгүй АН-ын бүлгийн хэд хэдэн гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн эсрэг санал өгсөн нөхцөлд, ЕС болох Ч.Сайханбилэгийн мөрөөдөл УИХ дээр замхрах эрсдэл үүсчээ. Хэрэв УИХ ерөнхий сайдыг баталж чадахгүй бол, улс төрийн нөхцөл ихээхэн түвэгтэй болно.

Энэ үед иргэний нийгмийн зүтгэлтэн асан О.Магнай facebook хуудсаараа дамжуулан өөрийн зүгээс шинэ гарц санал болгож байна (https://www.facebook.com/Magnai.O). Тэрээр ингэж бичжээ:       

"Одоо Засгийн газраа байгуулж чадахгүй дээрээ тулсан бол УИХ-ын ээлжит бус сонгууль зарлах нь гарц гэж бодож байна. МАН дэмжихгүй тохиолдолд шинэ Засгийн газар ч тун удалгүй дахиад л огцроно... Ер нь УИХ-д суудалтай нам, эвслүүд бүгдээрээ нийлж засаг баривал сонгууль хийх хэрэггүй болно.”

 

 

 

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>