Туркийн эдийн засаг тогтворжиж байна гэж мэдэгджээ

569

 

 

Туркийн эдийн засаг тогтворжиж байна гэж мэдэгджээ

 

Туркийн эдийн засаг тогтворжих шатандаа орж байна гэж тус улсын Сангийн сайд Берат Албаярак мэдэгдсэнийг "Anadolu" агентлаг уламжлав.

Нийслэл Анкара хотноо болсон эрх баригч "Шударга ёс ба хөгжил” намын зөвлөлдөх хуралдаан дээр өнөөгийн эдийн засгийн байдал болон ирээдүйн бодлогын талаар ярих үеэрээ Б.Албаярак энэ тухай хэлсэн байна.

Тэрбээр засгийн газрын сүүлийн хоёр сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар онцлон тэмдэглээд, Туркийн эдийн засаг тогтворжиж эхэлсэн гэж мэдэгджээ.

Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийн алдагдлыг бууруулж, технологийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийг эдийн засгийн цаашдын бодлогын тэргүүлэх чиглэл болгон тусгаж байгаа талаар Сангийн сайд мөн тэмдэглэсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>