Их Британийг дайрсан "Берт" шуурганы улмаас таван хүн амиа алджээ
Их Британийн нутаг дэвсгэрийг дайрсан "Берт" шуурганы улмаас таван хүн амиа алдаж, цахилгаан тасарч, галт тэрэг болон нислэгүүд цуцлагджээ.
Хамгийн их хохирол амссан Уэльс мужид голууд эргээсээ халин, нам дор газрууд болон автомашинууд усанд автсан байдалтай байна.
Аврагчид хийлдэг завиар иргэд болон гэрийн тэжээвэр амьтдыг аварсан бол оршин суугчид гар нийлж хувингаар ус зайлуулах ажлыг хийж байв.
Шуурганы үеэр олон газар хүний амь эрсэдсэн мэдээллүүд гарчээ. Тодруулбал, Өмнөд Английн Винчестер хотод 60 настай эрэгтэйн машин дээр мод унасны улмаас амиа алдсан бол Нортхэмптоншир мужид 40 настай эрэгтэй авто ослын улмаас амиа алдав.
Мөн Британий "PA Media" мэдээллийн агентлагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд шуурганы улмаас амиа алдсан хоёр хүний мэдээлэл бүртгэгдсэн байна. Тэдний дотор нохойгоо салхилуулахаар гарч, үерт алга болсон хүний цогцсыг олсон талаар Хойд Уэльсийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Ланкашир мужид бямба гарагийн үдээс хойш 80 гаруй настай эрэгтэй автомашинаараа үерийн усанд туугдан амиа алдсан байна.
Шуурга мягмар гарагийн эхээр хойд зүгт алслагдана гэж үзэж байгаа ч, Английн өмнөд хэсэгт лхагва гараг хүртэл дахин аадар бороо, хүчтэй салхи шуурах эрсдэлтэй хэвээр байгааг цаг уурын алба анхааруулжээ.
Амралтын өдрүүдэд Лондон Хитроу нисэх буудлаас нийт 300 нислэг цуцлагдаж, 1,200 орчим нислэг хойшлогдоод байна.
Эх сурвалж: CNN