Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ

615

 

 

Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ

 

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэж байна.

Эхний ээлжид нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох "Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын гэсэн дөрвөн уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд "Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээ хийх юм. Энэ ажлын үр дүнд хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болоод байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>