Аравдугаар сарын 9-нд канад дуучны найз бүсгүй, супер модель Белла Хадид 22 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. The Weeknd үзэсгэлэнт бүсгүйдээ зориулсан тансаг үдэшлэгийг Нью-Йорк хотноо зохион байгуулахдаа гэрлэх санал тавьсан бололтой.Үдэшлэгт оролцсон зочдын нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгт Белла гартаа жижиг улаан хайрцаг атган, The Weeknd-ийг тэвэрч байгаа нь харагдаж байгаа юм.
Мөн Беллагийн эгч Жижи Хадидын Instagram хуудсандаа оруулсан бичлэгээс харахад бүсгүй зүрх сэтгэлээ Абеля Тесфайд бүрмөсөн өгч "Тийм” гэж хэлсэн бололтой.
Хосууд өөрсдийн талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзах болсон. Учир нь 2016 оны намар харилцаагаа тасалсан хосууд энэ хавраас ахин болзох болсон билээ.