Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно

879

 

 

Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно

 

Монголд анх удаа Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Гимнастикийн холбооноос мэдээлэл хийлээ.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд Вьетнам, Тайвань, БНАСАУ, Хонконг, Казахстан, БНСУ, Кыргызстан, Тайланд тэргүүтэй шар тивийн 10 гаруй орны 80 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.

Монголоос оролцох багийн хувьд насанд хүрэгчдийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл, өсвөрийн багийн төрөл болон ганцаарчилсан төрөл гэсэн ангилалд өрсөлдөх аж.

Тус тэмцээнээр Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ. Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хосолсон байдаг. Олимпийн наадамд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>