Эрэлч нохой: Энгийн нохой буун дуу сонсохоороо хуцахаас өөр үйлдэл хийдэггүй бол эрэлч нохой буун дуу гарсан зүгрүү хэрэгтнийг илрүүлэхээр ”давшдаг”

3176
  Уржигдар буюу өнгөрсөн баасан гарагт  монгол хүний эрхэм анд нохой цагдаагийн алба хаагч болсоны 70-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээс хойш ийнхүү 70-н жил өнгөрчээ.
content_img_0025
 
 
Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлтөөр ЦЕГ-ын даргын 2014 оны 02-р сарын 07 ний өдрийн 59 тоот тушаалаар ЦЕГ-ын ДҮГ-ын СДТ-ийн Албаны нохой, морь сургалтын хэсэг болгон өөрчлөгдөж, цагдаагийн хошууч Ц.Болдбаатар даргаар нь томилогдон ажиллаж байна.
 content_img_0025
Тэгвэл алба хаагчид маань 70-н жилийн ойлгоо тэмдэглэж, ХЗЯ, ЦЕГ-ын удирдлагууд, үе үеийн ахмадууд, алба хаагч нартайгаа хамтарч баярын арга хэмжээ зохион байгууллаа.  Мөн хүрэлцэн ирсэн зочиддоо зориулж эрэлч нохойн үзүүлбэр,  хар тамхи мансууруулах бодис хэрхэн олж илрүүлж байгаа үзүүлж сонирхууллаа.  Мөн энэ үеэр албаны нохой, морь сургалтын байрны нээлтийн ёслол, урлаг соёлын үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн зэрэг болсон юм.
content_img_0025
Гаалийн нохой тэсрэх бөмбөг, мансууруулах бодис илрүүлэхдээ "сайн”
Цагдаагийн эрэлч нохойноос гадна Гаалийн байгууллагын эрэлч нохой гэж тусдаа байдаг байна. Тэд мөн сургагдан бэлтгэгдэж хар тамхи мансууруулах бодис зэргийг хайж илрүүлэх үүргийг гүйцэтгэдэг аж. Одоогоор Гаалийн байгууллагын 16 боомт дээр 46 нохойг хар тамхи мансууруулах бодис буюу хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг олж илрүүлэхэд зориулан ашиглаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, улсын хилээр хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй, гаргахгүйн тулд нохойг цагдаагаас арай өөр чиглэлээр буюу зөөлөн чиглэлээр сургаж бэлддэг байна. Гаалийн албаны нохойны давуу тал гэвэл олон улсын түвшинд ажилладаг байна. Тодруулбал, бүх орнуудаас эрэлч нохой оруулж ирж Монголд бэлтгэдэг гэдгийг гаалын албаныхан энэ үеэр онцолж байв.
Хамгийн сүүлд л гэхэд АНУ-аас 27.400 сум оруулж ирсэн  байсныг гаалийн нохойнууд илрүүлжээ.

Цагдаагийн албанд маань хар тамхи илрүүлдэг нохой 4 байгаа бол тэсрэх дэлбэрэх бодис илрүүлдэг нохой сургагдаж байгаа аж. Нохой хар тамхи илрүүлсэн хэрэг сүүлийн үед хоёр гарсан байна.
content_img_0025
Цагдаагийн алба нохойгоо сонгохдоо зан төрхийг нь ажигладаг
Хамгийн удаан ажилласан нохой бол н.Жамбалсүрэн цагдаагийн сургасан 10 гаруй жил ажилласан Пума нэртэй нохой байдаг байна. Түүний авсан цом, медаль гэж цөөнгүй байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ. Эрэлч нохой бүрийг нэг, нэг цагдаа хариуцан сургадаг аж. Хамгийн сонирхолтой нь жирийн нэг, ямар ч хамаагүй нохойг цагдаагийн албанд сургадаггүй байна. Тухайлбал, хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлдэг нохой тайван, дөлгөөн байх ёстой аж. Учир нь онгирсон, омголондуу нохойг сургавал тэсэрч дэлбэрэх бодис илрүүлж байна гээд өөрөө дэлбэрэх аюултай байдаг гэнэ.
content_img_0025
Өөрөөр хэлбэл, нохойгоо сонгохдоо зан төрхийг нь ажигладаг байна. Мөн сургагч эзэнтэй нь ойролцоо зан ааштай нохойг сонгохгүй бол ширүүн, хурц зантай эзэнд дөлгөөн, ноомой нохой тохирдоггүй байна. Эрэлч нохойг сургахдаа 7,8 сартайгаас нь бэлтгэдэг байна.

Хамгийн их шагнал, медалыг авч чадсан нохой бол Урслан. Нохойн албанд хамгийн хүндтэйд ордог энэ нохой 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн,  аж ахуй нэгжид учруулсан хохирол болох 170 гаруй сая төгрөг илрүүлж байсан түүхтэй гэнэ. Гэвч гэмт хэрэг илрүүлэх явцдаа хоёр удаа хутгалуулж амиа алдсан гэдгийг цагдаагийн албанхыхан маань цухас дурдав.
1240091_729649613771108_5626051190113305764_n
"Эрэлч нохой”-нууд хүний хэл ойлгож, дохио зангаагаар ч үйлдлээ гүйцэтгэж байв
Нохойн албаны 70 жилийн ойн үеэр бэлтгэгдсэн нохойнууд маань сурсан зүйлээсээ хурсан олонд сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Тэд хар тамхи, мансууруулах бодис илрүүлж, циркчид шиг янз бүрийн үзүүлбрүүдийг бүдрэлгүй үзүүлж орхив.

Мөн хар тамхи, мансууруулах бодис илрүүлсэн нохойнуудаа зөөлөн тоглоомоор урамшуулж байсан нь тэнд цугласан хүмүүсийг сонирхолыг багагүй татсан юм.  Тоглоомын аргаар Япон оронд нохойг сургадаг байна. Харин манайд энэ арга ч чамгүй хөгжиж байгааг гаалийн албаныхан онцолж байв. Гааль, цагдаагийн сургагдсан нохойнууд эзнийхээ хэлийг ойлгож, дохио зангаагаар ч үйлдлээ гүйцэтгэж байлаа.
Мөн буун дуун сонссон энгийн нохойнууд сүүлээ хавчин зугтдаг, хуцахаас өөр үйлдэл гаргаж чаддаггүй бол эрэлч нохойнууд буун дуу сонсонгуутаа, чимээ гарсан зүг рүү хэрэгтнийг барихаар давхидаг нь үзүүлбэрийн үеэр харагдаж байв.
content_img_0025
content_img_0025
1240091_729649613771108_5626051190113305764_n

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>