"Сайхан бүсгүй" группын сайхан бүсгүйчүүд цэцэрлэг барьж байна

562

 

 

"Сайхан бүсгүй" группын сайхан бүсгүйчүүд цэцэрлэг барьж байна

 

Сүүлийн үед сошиал ертанцөд бүлэг болж нэгдсэн сайхан сэтгэлт залуус сайн үйлсийн аяныг эхлүүлж, тусламж хэрэгтэй нэгэнд буяны гараа сунгасан мэдээллүүд тасралтгүй өрнөж байна.

Тэдний нэгээхэн хэсэг бол Фэйсбүүк дэх "Сайхан бүсгүй" группын залуус юм. Группын админ Дээгий анхлан санаачлан хандивын аян өрнүүлж, 176-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьж буй ажээ. Группын админууд өргөтгөлийн ажил эхэлсэн цагаас хойш өглөөнөөс үдшийн бүрий хүртэл барилгын ажилд гар бие оролцон деталь бүрт сэтгэлээ шингээн ажиллаж байгаа гэнэ. 

Барилгын ажлыг тасалдуулахгүйн тулд хандивын аянаас гадна, бэлэг, сугалаатай уралдаан гэх мэт олон арга хэмжээг зохиож санхүүжилт босгож байгаа аж.

Боловсролын салбарт мөнгөөр үнэлэгдэшгүй хөрөнгө оруулалт хийж буй сайхан сэтгэлт бүсгүйчүүдийг дэмжиж УИХ-ын гишүүн А.Ганбаатар мөн хандив өргөсөн гэнэ. Гэвч салбарын сайд болон ийм асуудалд онцгой анхаарах учиртай УИХ-ын эмэгтэй гишүүд юу хийж явна вэ? Тэд хаана байна вэ?


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>