Нарнаас хамгаалах тосыг хоригложээ

733

 

 

 

Номхон далайд оршдог Палау улс нарнаас хамгаалах тосыг хориглосон анхны улс болж байна. Тус улс энэ шийдвэрээ Номхон далайн шүрэн арлуудыг хамгаалах зорилгоор гаргажээ.

Засгийн газраас нь нарнаас хамгаалах тос, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, хэрэглэгээг хориглосон хуулийг батлаад байна. Хориг 2020 оноос хэрэгжинэ. 

Хоригийн дагуу хууль зөрчсөн хүмүүст мянган долларын торгууль ногдуулна гэж Палау улсын Ерөнхийлөгч Томас Ременгесау мэдэгдэлдээ дурджээ. Судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүнд ордог найрлагууд нь далай тэнгисийн амьтдад маш хортой нөлөө үзүүлж, шүрэн арлуудыг улам цайхад хүргэдэг гэж үздэг байна.

Тэр дундаа оксибензон, октинозэйт гэдэг хоёр найрлага бусдаасаа их хортой аж. Эдгээр нь нарны хэт ягаан туяаг шингээдэг учир нарнаас хамгаалах тосны найрлагад ордог байна.

Харин лабораторид хийсэн судалгаагаар оксибензон нь нялх шүрэнцрүүдийн өсөлтийг сааруулж, бусад төрлийн шүрнүүдэд ч хортой нөлөө үзүүлж байсныг 2015 онд судлаачид нийтэлж байжээ. 

Шүрэн арлын бүсэд жил бүр 6-14 мянган тонн нарнаас хамгаалах тос усанд угаагддаг гэж үздэг байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>