ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ
Ангилал |
Нэр |
Зорилго |
Тодорхойлолт |
Ia |
Хатуу хамгаалалттай дархан цаазат газар (Strict Nature Reserve) |
Судалгаа шинжилгээ явуулах |
Хуурай газар болон далайн бүсэд орших онцлог экосистем, био төрөл зүйл бүхий мөнхийн загвар нутаг |
Ib |
Зэрлэг онгон газар (Wilderness Area) |
Зэрлэг онгон нутгийг хамгаалах |
Байгалийн унаган төрхөө алдаагүй томоохон бүс нутаг, далай тэнгисийн хэсгийг хэвээр нь хадгалах зорилгоор хамгаалалтад авсан газар |
II |
Байгалийн цогцолборт газар (National Park) |
Экосистемийг хамгаалах болон аялал жуулчлалд зориулсан |
Хуурай газар болон далай тэнгисийн экосистем , алдралд орсон газар нутгийг сэргээх болон хэт ашиглалтаас хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалд зориулан хамгаалалтад авсан газар |
III |
Байгалийн дурсгалт газар (Natural Monument) |
Байгалийн өвөрмөц төрх байдлыг хамгаалах |
Ховор болон өвөрмөц тогтоц бүхий байгаль, соёлын онцгой дурсгал, мөн гоо зүйн болон соёлын ач холбогдлыг агуулж буй бүс нутаг |
IV |
Амьдрах орчин (биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн бүс) Habitat (Species Management Area) |
Биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах |
Тодорхой биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах, идэвхтэй менежмент хийлгэх зорилгоор хамгаалалтад авсан хуурай газар, далай тэнгисийн бүс нутаг. Хөндлөнгийн оролцоотой менежментээр хамгаалагдахаар зохицуулагдсан газар |
V |
Хамгаалалттай ландшафт (Protected Landscape/ Seascape) |
Хуурай газар болон далай тэнгисийн ландшафтыг хамгаалах |
Хуурай газар, далай тэнгис, эрэг орчмын нутгийг хамрах ба биологийн төрөл зүйлийг хамгаалах, хүн, байгалийн харилцан шүтэлцээг дэмжих, экологи, соёл, гоо зүйн ач холбогдолтой тусгай хамгаалалттай газар нутаг |
VI |
Нөөц газар (Managed Resource Protected Area) |
Байгалийн экосистем, нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах |
Байгалийн нөөцийг нийгмийн хэрэгцээтэй уялдуулан тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилготой байгалийн хувиралгүй экосистемийг зонхилон багтаасан газар нутаг |